Манай санд байгаа бэлэн
вэбсайтын загвар

Доорх вэбсайтууд нь загвар буюу жишээ вэбсайт юм.

Та шууд худалдан авалт хийж болох ба нэмэлт сайжруулалт хийлгэх эсвэл энэн шиг гэх мэтээр саналаа нэмээд вэбсайт хийлгэх боломжтой.

Бэлэн вэбсайт гэдэг нь жижиг дунд бизнесийн байгууллагуудад зориулан урьдчилан ' бэлдсэн вэб загвар + жишээ мэдээлэл, агуулга + иж бүрэн удирдах систем бүхий цогц шийдэл юм.

Админ

Бүрэн Монгол админ удирдлагатай. Мэдээлэл нэмэх хасах засах гэх мэт ерөнхий үйлдэлүүд бүгд хялбар.

Хугацаа хэмнэнэ

Ажлын 2-3 хоногт бүрэн вэбсайттай болох боломж.

Хамгаалалт

SSL ээр хамгаалагдсан, DDos дайралдаас бүрэн хамгаалагдсан.

Дизайн, технологи

Бид үргэлж сүүлийн үеийн шинэлэг дизайныг санал болгож, яг танай байгууллагд таарсан дизайны шийдлийг боловсруулдаг.

Хийсэн вэбсайтууд үзэх

Бэлэн вэбсайтууд

Email хаягаар танилцуулга хүлээн авах

Түгээмэл асуулт хариулт

Вэбсайт болон түүнтэй холбоотой мэдээллийг энгийн үгээр тайлбарлая.

Вэбсайт бол танай интернет орчинд байрлаж буй тараах материал юм. Та тараах материалдаа өөрийн нэр, зураг, лого үйлчилгээ, түүний үнэ, бүтээгдэхүүн хаяг байршил холбоо барих мэдээллээ оруулж болно.

Үйлчлүүлэгч танай байгууллагын дэлгэрэнгүй мэдээллийг нэг цэгээс үзэх, захиалах, холбогдох худалдан авалт хийх боломжтой байх ёстой.

Вэбсайт бүр өөрийн домайн нэр хаягтай байдаг. Хэрэв вэбсайтыг байшин, барилга гэж бодвол тухайн барилгын хаяг, тоот дугаарыг хэлж байгаа хэрэг.

Домайн нэрийг худалдаж авах бөгөөд .mn .com болон өөр олон төгсгөлтэй байж болдог. Үнийн хувьд жилд 88,000 төгрөг.

Тухайн вэбсайтыг барилга гэж бодвол тухайн барилгын оршин байгаа газар.

Байгууллагын болон энгийн вэбсайт жил нэг удаа серверт багадаа 200,000 - 250,000 төгрөг төлдөг.

Энэ нь манай үйлчлүүлэгчдийн хамгийн түгээмэл асуудаг асуулт юм. Утсаар эсвэл анхны уулзалтаар хариулах боломжгүй байдаг. Вэбсайтын бүтэц, агуулга, ашиглан хийх технологи, Google хайлт, нэмэлт чатбот, дижитал маркетинг, хэрэглэгч бүртгэх, худалдан авалт хийх, банк төлбөр тооцоо хийх зэрэг нэмэлт үйлчилгээ байгаа эсэхээс гадна вэбсайтыг хэдэн хэл дээр, хэдэн холбоостой хөгжүүлэх зэрэг олон хүчин зүйл үнэд нөлөөлдөг.

Тиймээс та дараах маягтыг бөглөнө үү. Бид тантай эргэж холбогдох болно.

Вэбсайтын бүтэц, агуулгаас хамааран ихэвчлэн ажлын 10-21 өдөр шаардагддаг. Вэбсайтын бэлэн байдлын 90% нь тухайн хэрэглэгчээс хамаардаг.
(дизайн, админ хуудас гэх мэт) + Мэдээлэл, зураг агуулга оруулах хугацаа (вэбсайтын мэдээлэл) = Нийт хугацаа .

Тиймээс вэбсайт бэлэн болох цаг хугацаа нь таны зорилго, хүсэж буй дизайн, шийдэл нь хэр тодорхой байх болон лого, брэндбүүк, мэдээлэ, холбогдох зураг, видео зэрэг материалын бэлэн байдлаас хамаардаг.

Та вэбсайт хийлгэх гэж байгаа бол эхний ээлжинд ерөнхий санаа, иймэрхүү гэсэн дизайны шийдэл мөн зураг, лого, мэдээллээ бэлдэх хэрэгтэй.

Хэрэв таньд бэлэн биш бол бид лого дизайн, брендбүүк хийдэг. Мөн вэбсайтын шийдэл дээр зөвлөгөө өгөх боломжтой.

Та манай санд байгаа бэлэн вэбсайт худалдан авснаар ажлын 2-3 хоногт танай вэбсайт бэлэн болно. Бидэнд зураг, текст, лого бусад шаардагдах мэдээлэл хэрэгтэй болно.
Мөн домайн нэр, хостинг худалдаж авах хэрэгтэй байдаг ба та манайхаас хүссэн домайн нэрээ хайлт хийж худалдан авах боломжтой.

Би өмнө нь домайн нэр худалдаж авсан боловч вэбсайтаа нээгээгүй. Одоо энэ домайн нэрээ ашиглах боломжтой юу?

Бүрэн боломжтой.